Ингэх үү  

Posted by Djk in ,

1. Би үг орчуулж оруулахдаа толиноос эхлээд тухайн орчуулж байгаа сэдвийнхээ холбогдолтой утгыг бичиж оруулаад, дараа нь тэр үгийн бусад утгыг оруулж байгаа юм. Толинд бол сэдэвт тохирох утга тухайн үгийн хэрэглээний дөрөв тав дахь утгад ч явж байх тохиолдол бий. Ингэснээр тэр үгийг сэдэвт тохирох утгыг хамгийн түрүүн харахын хамт ер нь тухайн үг нь ямар ямар утгатай байдгийг нэг удаа хараад авахад тустай юм. Миний хувьд энэ нь тухайн цээжлэгдэхгүй байлаа гэхэд бусад утгаар нь санаад түүнээсээ хөөж "нээрээ тийм утгатай, тэр үг байна" гэж санахад хэрэг болдог юм. Тэгээд бас цаашдаа энэ оруулсан үгнүүдээ Эрхэмээгийн ярьснаар толь шиг юм болгоход нэмэр болох болов уу гэсэн үүднээс ингэж хичээж аль болох бүх утгыг нь оруулж байгаа юм.
2. Зарим үг солонгос-монгол толиноос хайхад олдохгүй байгаа. Тэр үгийг хамгийн түрүүнд гүүгл транслэйтор, дараа нь нэйвор сажон, бүр болохгүй бол википедиагаас хайж оруулж байгаа. Бүр олдоогүйг өөрийн хариуцсан хуудасны л үг юм хойно бичээд орхиж байгаа. Тэрийг найз нар минь олж харвал, мэдвэл тийм үг шүү дээ тэр чинь гээд хэлж байгаарай.
3. Үгээ оруулахад зарим үгийг би мэдээд байгаа болохоор орчуулахгүй орхичихдог, эсвэл та нар үгээ оруулахдаа мэддэг үгээ оруулахгүй орхичихдог. Тэр дунд нь зарим хүн "мэдэхгүй юм аа энэ үгийг, юу гэсэн үг юм бол оо, тольдохоос одоо" гэхээр тохиолдол их байгаа байх. Тэгэхээр үгээ тухайн материалын хаанаас орчуулсанаа дурдаад, тухайн хэсгийнхээ үгийг сорт буюу эрэмбэлээд оруулах санаа төрөөд сүүлийн хэдэн орчуулсан үгээ тэгж оруулсан байгаа. Тэгэхээр үсгийн дарааллаар энэ үгийг манай найз орчуулж уу үгүй юу гэдгийг эрж харахад амархан байх байх гэж бодсон бөлгөө.
4. Бас мэдээ материал оруулахдаа Рийдинг бүүк, Конверсейшн бүүк, Документс тү филл гэх мэт толгойнд оруулдаг шигээ оруулаад бас таслал тавьж байгаад өөрийнхөө нэрийг сонгохоор өөрийнхөө нэр бүхий давхар лэйбэлтэй болгодог юм байна. Эрхэмээ үг оруулахдаа 2 лэйбелтэй бичлэг оруулсан байхыг хараад өөрийнхөө оруулсан зүйлсийн ард давхар лэйбел тавиад явсан чинь болж байна шүү. Зөвхөн өөрийнхөө оруулсан бичлэгийг хармаар санагдахад ч юм уу, эсвэл тухайн лейбелийн бичлэгүүдээс харах хэрэгцээтэй үед энэ лэйбел гэдэг юм чинь их чухал юм юм шиг байна шүү. Мөн үгээ алдаатай оруулж байгаа найзууд. За монголоор алдаатай бичих бол нөү проблем байж болно, харин солонгосоор бичихдээ алдаатай оруулахгүйг хичээгээрэй. Би алдаатай оруулсан байвал бас хэлж байгаарай. Дээр солонгосоор үгээ алдаатай оруулсан байхыг хараад ингэж болохгүй дээ гэж дотроо бодож байсан хэрнээ одоо яг хэн хаана юу гэж солонгосоор үгээ алдаатай оруулсаныг санахгүй байна. Элбэж үгс цээжлэх гэж санаа нийлсэн болохоор иймэрхүү юм бичсэн шүү, зөвөөр ойлгоорой. Би болохоор энд оруулсан бичлэгүүдийг дэвтэртээ давхар хуулж бичдэггүй, бас толиос тэр үгийг давхар хайхгүй ч байх магадлал өндөр болохоор энд байгаагаар л юмыг тогтооно байх. Дээр нээрээ тэр санжаа нээрэнгээсээ санжаа ахтай холбоотой юмыг тоолох юм уу?
5. ... гэх мэт солонгосоор ярьдаг болох болов уу? хэ хэ

This entry was posted on Thursday, January 29, 2009 at 1/29/2009 08:28:00 PM and is filed under , . You can follow any responses to this entry through the comments feed .

0 comments

Post a Comment