Naver.com-d ID AVAX  

Posted by Djk in

Амархан арга мэдэж авлаа.
Naver.com-d orood 회원가입 -ийг дарна. Нэвтрэх id, нууц үг бичдэг хэсгийн яг доор байгаа.
국내거준 외국인-ийг дарна. Сонголтуудаас хойноосоо 2 дахь нь.
회원약관 확인 гэсэн бичигний доод талд зөвлөх тэмдэглэгээ тавих зүйлсийг бүгдийг нь зөвлөнө.
Зөвлөж тэмдэглэснийхээ дараа доод талд нь байгаа 동의-ийг дарна. 동의하지 않습니다-г дарахгүй шүү.
Тэгэхээр дараагийн хуудсанд орох ёстой. Орохгүй нэг бичиг гараад дүг гэвэл зөвлөж тэмдэглээгүй юм үлдээсэн байна, тэрийгээ зөвлөх хэрэгтэй гэсэн үг.
외국인등록증.... 여권....... гээд 2 сонголтны эхнийх нь зөвлөгдсөн байх хэрэгтэй.
Үүний доор байгаа нүдний эхнийхд нь гадаад иргэний үнэмлэх дээрх нэрээ яг бичигдсэн байгаа шиг нь буюу том үсгээр, дунд нь зай авч бичиж оруулна. Ард нь дугаарыг мөн үнэмлэх дээрх шигээ хоёр хэсэгт салгаад оруулна. Тэгээд ок гэсэн байртай товчийг нь дараад дараагийн хуудсанд ороход 3 сонголт байгаа. 실명확인 гэсэн дээр дарах юм байна шүү нээрээ.
Гар утастай байгаа юм чинь тэрийг л сонгочход хамгийн амархан нэвтэрч болох юм байна. Тэрнийгээ хоёр болох суурин утас, нөгөөдөх нь бас юу ч юм тэр хоёроор дамжиж id авъя гэвэл цаг зав, мэдлэг хүрэхгүй лайтай юм байна.
휴대폰인증받기 - г дарвал гар утасны дугаар асуусан жижиг цонх гарч ирнэ. Тэнд дугаараа оруулаад 확인 дарна. Ингэхэд гар утсанд чинь мессежеер 6 оронтой тоо ирэх ба тэрийг сайтандаа оруулна.
Ингэхэд жинхэнэ бүртгэл авах хуудас гарч ирнэ.
Гарч ирэх хуудсанд авах id-аа бичээд ард нь байгаа товч дээр дарж боломжтой эсэхийг нь хараад боломжтой байвал 받기 билүү авъя гэсэн байрын товч дээр нь дарчихна.
За дараа нууц үгээ 2 удаа оруулсан байх. Нууц үг мартвал асуух асуулт, таны өгөх хариулт гэсэн байрын юм байгаа байх. Со-оор байгаа болохоор аль богинохон үсэгтэйг нь ч юмуу асуултнаас нь сонгочино биз. Тэрийгээ өөрийнхөө сайт майтад бүртгүүлэхдээ тэмдэглэдэг газраа хуулаад бичээд авчихна биз. Хариулт нь юу ч байсан яах вэ, латинаар ч болно, мартахааргүй үгээ биччихнэ.
За тэгээд mail xayag бичих хэсэгт нь nate.on юмуу өөртөө байдаг мэйлийнхээ сонголтыг хийчихнэ. Яг энэний доор naver mail -ийг ашиглана гэсэн байрын зүйл байгаа. Тэрийг чагталж болохгүй. Доор нь байгаа гадаад иргэний үнэмлэхийн мэдээлэл буруу байж ч болно гэсэн утга уу бүү мэд тэрийг чагталчихад доошоогоо 확인 хийгээ л тэгээд л амархан naver id авчихлаа.
Гол юм нь нэгт; гар утас байх, хоёрт, naver-аас өөр гэхдээ тэнд байгаа сонголтон дахь мэйлийг мэйл хаягаараа сонгочход л болох юм байж шүү дээ.
Ингээд шоппин хийгээд байж дээ. :p

This entry was posted on Wednesday, February 4, 2009 at 2/04/2009 03:11:00 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

0 comments

Post a Comment